Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Номин Холдинг болон Номин Тав Трейд ХХК нь 2018 ОНЫ ШИЛДЭГ ЭНТРЕПРЕНЕР-ээр дахин шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 27
Сурталчилгаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ЭНТРЕПРЕНЕР-2018 ёслолын ажиллагаа 22 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Номин Холдинг ХХК энэхүү арга хэмжээний хамгийн нэр хүндтэй буюу “Оны онцлох аж ахуйн нэгж” – ээр, Номин Тав Трейд ХХК нь “Худалдааны салбарын шилдэг Энтрепренер”-ээр дахин шалгарч амжилтаа бататгалаа.

 

1997 оноос эхлэн зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнээс Номин Холдинг ХХК нь Гранпри шагналыг 4 удаа, Оны онцлох аж ахуйн нэгжээр 9 удаа, Номин Тав Трейд ХХК нь Худалдааны салбарын шилдэг Энтрепренер-ээр 4 удаа, Номин Трейдинг ХХК нь Импортын салбарын шилдэг Энтрепренерээр 2 удаа, Номин Констракшн Девелопмент групп нь Барилгын салбарын шилдэг Энтрепренерээр 2 удаа, Натурал Текстайл групп нь Оны онцлох аж ахуйн нэгжээр 3 удаа тус тус шалгарчээ.

Бид 2018 онд 7 салбар дэлгүүрийг нээж, 300 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүллээ. Импортын бизнесийн хүрээнд Мишээл Мега Моллтой хамтран “Номин Мишээл” компанийг байгуулж, Монголдоо хамгийн анхны барилгын Хайпермаркетын 2 салбарыг нээлээ. Номин Бонус картын хэрэглээг улам хялбаршуулах зорилгоор цахим картыг нэвтрүүлж, нийтийн тээврийн U-Money карт, U-Point үндэсний лоялти хөтөлбөрт нэгдэж, CENTURY 21® үл хөдлөх хөрөнгийн франчайзын 3 салбарыг тус тус нээлээ.

 

Компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр хийгдсэн томоохон цогц ажил бол Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001, 14001, 18001 стандартуудыг ДАХИН баталгаажуулсан явдал юм. Олон улсын аудитын дүгнэлтээр Номин Холдинг нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, мөрдөж чадсаныг баталгаажууллаа.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ

Бидэнтэй хамтран ажилладаг харилцагч, түншүүддээ айлчлан ирж буй

ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Ирэх ондоо та бүхэн минь амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байх болтугай

НОМИН ХОЛДИНГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.