Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мянган сэтгэл, мянган зүрх

ikon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN

Be Forward Mongolia компанийн хамт бол жил бүрийн төгсгөлд харилцагч, хувь хүн, албан байгууллагуудтай хамтран хандивын томоохон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

Энэ жил олон хүн, албан байгууллагатай уулзалт хийснээс Монголын Дауны Холбооны дэргэдэх “0-6 насны даунтай хүүхдүүдийг хөгжүүлэх эрт оролцооны төв" –ийг сонгосон бөгөөд хандивын дансанд цугласан 10,000,000 сая төгрөгийг шинэ жилийн баярын арга хэмжээнийхээ үеэр эздэд нь гардууллаа.

 

Энэхүү “0-6 насны даунтай хүүхдүүдийг хөгжүүлэх эрт оролцооны төв" нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилээс жилд хүүхдийн тоо нь нэмэгдэж, ажлын байраа томруулах болон хөдөлгөөн засал, сэргээн засах тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч буйг онцлох хэрэгтэй.

BE FORWARD Mongolia компанийн захирал М.Жаргалсайхан тус төвийнхөнд хандивын мөнгийг гардуулах үеэрээ “Дауны синдром бол Монгол Улсын ирээдүй хойчид тулгараад буй томоохон асуудлын нэг яах аргагүй мөн гэж бид үзсэн учраас “Монголын Дауны Холбоо”–нд хандив олгохоор шийдлээ. BE FORWARD Mongolia, 1000mashin.mn компанийн удирдлагууд болон нийт хамт олон, харилцагч албан байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэсэн юм.

 

Монголын Дауны Холбооны гүйцэтгэх захирал Б.Батцэцэг “Бид шаардлагатай тоног төхөөрөмжөө Rehtus компаниар дамжуулан авахаар захиалга өгөөд байна. Хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын эдгээр тоног төхөөрөмж нь зөвхөн 0-6 насны хүүхдүүдэд төдийгүй сэргээн засал зайлшгүй шаардлагатай бүхий л насныханд зориулагдсан юм. Бид тоног төхөөрөмжөө хүлээн авч, анги танхимаа тохижуулсны дараа “Монголын Дауны Холбоо”-ны фэйсбүүк дэх DSAMmn хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр та бүхэнд мэдэгдэх болно.

 

Цаашид “Монголын Дауны Холбоо” дауны хам шинжтэй хүүхдүүдийн хөгжлийн хамгийн чухал үе гэгдэх 0-6 насны хүүхдүүдэд зориулсан төвийн үйлчилгээ, үйл ажиллагааг олон олон хүүхдэд ХҮРТЭЭМЖТЭЙ болгож, дауны хам шинжтэй хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарч ажиллах болно” гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.