2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
21:00
S29
14°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Дакар ралли-2019" уралдааны SxS ангилалд Монголын тамирчид 413 дугаартай машинаар уралдана

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Авто спортын олимп гэгддэг "Дакар ралли" 2019 оны нэгдүгээр сарын 06-17 өдрүүдэд Перу улсад зохион байгуулагдах гэж байна. 41 дэх удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцох аж. Харин манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд 3 тамирчин уралдахаар болжээ. Энэ талаар өнөөдөр уралдаанд оролцох Монголын баг мэдээлэл хийлээ.

"Дакар-2019" Монголын багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр "Авто спортын олимпт Монгол Улсаас UTV ангилалд 100 хувь Монголчууд багаа бүрдүүлэн оролцох гэж байна.

Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч чиглүүлэгчээр миний бие, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүжин, сэтгүүлчээр Б.Онон нар ажиллаж байна.

SxS ангилалд уралдах машинаа өнгөрсөн сарын 22-нд Францын Ле Хавре боомтод бид өөрсдөө хүргэж өгч, техникийн үзлэгт оруулаад уралдах эрхээ баталгаажуулаад ирсэн. Учир нь, Дакар раллигийн дүрэм, журам маш нарийн. Машин техник тоноглох тусгай стандарттай. Стандартын дагуу тоноглосон эсэхийг мэргэжлийн баг шалгаж, техникийн үзлэгт тэнцсэнээр уралдах эрх баталгааждаг. Ингэснээр манай тамирчид SxS ангилалд 413 дугаартай уралдахаар хувийн дугаараа аваад байна.

Аөтомашины SxS ангилал гэдэг нь олны мэддэгээр дөрвөн дугуйт юм. Энэ ангилалд Монголын тамирчид анх удаа оролцох гэж байна" гэлээ.

10 өдрийн турш 5,603 км үргэлжлэх, нийт замын 70 хувь нь элсэн цөл байх, байгалийн хамгийн хүнд бартаатай замыг туулах маш хүнд сорилтууд баг тамирчдыг маань хүлээж байна. Дэлхийн хамгийн аюултай, бартаат замын хаан Дакар раллид барианд орж, финиш хийнэ гэдэг нь өөрөө ялагчийн хэмжээнд үнэлэгддэг амжилт юм хэмээн тамирчид хэлж байлаа.

Түүнчлэн, Дакарын замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр уралджээ. Түүнээс хойш манай тамирчид жил дараалан 2015 оныг хүртэл оролцсон байдаг аж. ОУХМ Ө.Бямбацогтын хувьд 2015 онд Дакар раллид оролцсон ч техникийн эвдрэлээс шалтгаалан замаа дуусгаж чадаагүй байна.

Харин энэ удаагийн Монголын багийн ахлагч, чиглүүлэгч ОУХМ Бямбадэлгэрийн хувьд 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдахдаа финиш хийж, Монголын анхны финиш хийсэн чиглүүлэгч гэх амжилтыг эзэмшиж байгаа юм.

x