Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт амраах асуудлыг ЗГ Баасан гарагт эцэслэн шийднэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газрын хуралдаанаас /2018.12.19/ гаргасан шийдвэр- 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос  хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд даатгуулагч эхийг хүүхдийн хамт магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд тав хүртэл хоног үнэ төлбөргүй сувилах юм.

Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг ирэх Баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

Утааны эсрэг ээж, аавуудын холбоо утааны голомт дунд байгаа жирэмсэн ээж, 0-5 насны хүүхдүүдээс амьжиргааны түвшин доогуур айлын ээж, хүүхдүүдийг утааны улиралд нэг удаа ч болов цэвэр агаарт сувилалд байлгах ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдуудад ийнхүү тавьж НХХЯ судалгааг хийснээр Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан талаар бид мэдээлсэн билээ.