Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шилдэг залуу эрдэм шинжилгээний судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 18
iKon.MN

 Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд

10:30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж ажиллана. Унаа ордны зүүн хаалганаас 09:00 цагт хөдөлнө.

Туушин зочид буудлын "Сүлд" танхимд

09:00 цагаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт болно.

Төрийн ордны их танхимд

09:00-12:00 цагийн хооронд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно. 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд 

09:30 цагаас "Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” болно.

Төрийн ордны A танхимд

11:00 цагаас Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны шагнал гардуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.