2018/12/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.88₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-22°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S44
-22°
08:00
S44
-22°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-16°
12:00
S44
-13°
13:00
S44
-10°
14:00
S44
-9°

Төрийн албан хаагчдын талаар гомдол мэдээллийг 1900-1210 дугаарт хүлээж авна

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий "Ард түмний хяналтын төв 1900-1210" энэ сарын 10-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Тус байгууллагын талаар танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Ард түмний хяналтын төв нь 1900-1210 утасны дугаарын 24 цаг нээлттэй ажиллуулж төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн хяналт тавих зорилготой аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ард түмний хяналтын төвийн үүсгэн байгуулагч, хүний эрхийн хуульч Х.Бат-Ялалт "Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж хүний эрхийн асуудал зөрчигдсөөр ирсэн. 

Төрийн албан хаагчид нь иргэдийг эрх зүйн мэдлэг дулимаг, эрхээ мэдэхгүй байдлыг далимдуулан эрх зүйн байдлыг нь дордуулан бодит үнэнд нийцэхгүй, шийдвэр гаргах, санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлэн эсвэл урвуулан ашиглаж хэн нэгэнд давуу байдлыг олгон шийдвэр гаргах байдал түгээмэл байна.

10 гаруй жилийн өмнө бид Иргэдийн Шударга Шүүх НҮТББ-ыг байгуулсан. Энэхүү байгууллага нь өдийг хүртэл санаачлан хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ 2015 онд нэгтгэн "Төрөө хянах ард түмний хяналт" нэгдсэн төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэхүү нэгдсэн төслийн нэг хэсэг нь "Ард түмний хяналтын төв" юм. 

Төвийн 1900-1210 тусгай дугаар ажилд орсон байгаа. Дөрвөн үүрэн үүрэн холбооны оператороос дуудлага авна. Удахгүй мессэж хүлээн авдаг болно. Цаашид бид шууд нэвтрүүлгээр иргэдийн гомдол саналыг хүлээж авах төлөвлөгөөтэй байна.

Ингээд иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авсны дараа бид холбогдох хууль хяналтын байгууллагуудад нь хандаж, асуудлыг шийдвэрлэх хүртэл нь хянаж ажиллах болно.

Албан ёсны нээлтээ бид арванхоёрдугаар сарын 10-нд хүний эрхийн өдөр хийнэ. Хүний эрхийг төрийн албан хаагчдаас хамгаалах цаг болжээ" гэлээ.

Ард түмний хяналтын төвийн 1900-1212 утсаар хэн хандаж болох вэ?

  • Өргөдлөө шийдүүлээд шийдвэрт нь сэтгэл хангалуун биш байгаа иргэн
  • Асуудлаа шийдүүлэх гээд өргөдөл өгөөд шийдүүлж чадаагүй иргэн
  • Асуудлаа шийдүүлэхийн тулд гарц хайж байгаа иргэн
  • Төрийн байгууллага, түүний албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа иргэн
  • Сэтгэл зүй тогтворгүй, стресстэж буй иргэн
  • Хууль зүйн тусламж хэрэгтэй, зөвлөгөө зөвлөмж хэрэгтэй байгаа иргэн
x