Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Экс сайд Н.Батбаярын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 11 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт гаргажээ.

Мөн Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” корпорацид албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгосон хэмээн үзэж, хэргийг харьяа шүүхийн байгууллагад шилжүүлээд байна.

Зураг