Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгос үндэсний бөхөө ЮНЕСКО-д хамтран бүртгүүлэхээр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Умард ба Өмнөд Солонгос улсууд түүхэндээ анх удаа соёлын өвөө НҮБ-д хамтран бүртгүүлэхээр болсон нь нэгэн цагт дайтаж явсан хөршүүдийн хувьд эвлэрлийн чухал алхам болж байна.

Хоёр улс Солонгос үндэсний бөхийн барилдаан болох сирюмийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр хамтран мэдүүлжээ.

Бүртгүүлэх албан ёсны нэрийг “Traditional Korean Wrestling (Ssirum/Ssireum” гэж нэрлэсэн бөгөөд нэрний Умард Солонгос дуудлагыг эхэнд нь бичсэн байна. 

Дэлхийн улс орнууд соёлын өвөө хамтран бүртгүүлэх тохиолдол түгээмэл байдаг ч хоёр Солонгосын хувьд бие биетэйгээ өрсөлдөн дангаар бүртгүүлж ирсэн түүхтэй. Тиймээс энэ удаа хамтарсан нь урьд өмнө байгаагүй тохиолдол юм.

Тухайлбал солонгос үндэстний хувьд түгээмэл хүнс болох кимчи, ардын дуу болох Арирангийг тэд тус тусдаа бүртгүүлсэн байдаг. Хоёр Солонгосын хамтран бүртгүүлэх хүсэлтийг ЮНЕСКО өнөөдөр Маврикид болох уулзалтаараа хэлэлцэх юм байна,

Солонгосын хойг нь 1945 оныг хүртэл мянга гаруй жил нэгдмэл байсан боловч Дэлхийн Хоёрдугаар дайны дараа их гүрнүүдийн нөлөөгөөр хоёр хэсэг болж хуваагдсан юм. 1950-1953 оны Солонгосын дайнаар энэ хуваагдал улам бүр гүнзгийрсэн.

Сирюм бөхийн барилдаан 1990-ээд оныг хүртэл Өмнөд Солонгост өргөн тархсан спортын төрөл байсан ч сүүлдээ олон нийтийн анхаарлын төвөөс холдож, бэйсбол, e-sport зэрэг шинэ төрлүүдэд шахагдсан байна.

 

Эх сурвалж: The Guardian