Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрвэгчид Мексикээс хил давахыг оролдсон тул АНУ хилийн постоо хаалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Мексикийн Тихуана хотоос олон зуун дүрвэгч хилийн торон хашааг нэвтлэх гэж оролдсон тул АНУ-ын албаныхан өмнөд Калифорни дахь хилийн постоо хаахад хүрчээ.

Хоёр улсыг холбодог Сан Исидро постын автомашины болон явган зорчигчийн урсгалыг хаах шийдвэрийг Сан Диего дахь АНУ-ын хил, гаалийн  хамгаалалтын алба зарласан байна. Одоогоор Төв Америкийн орнуудаас ирсэн хэдэн мянган дүрвэгч АНУ-д нэвтрэх зорилготой Мексикийн хилийн Тихуана хотод цуглаад байгаа юм.

Өчигдөр хилийн хэд хэдэн хэсгээр дүрвэгчид нэвтрэх гэж оролдсон тул АНУ-ын хил хамгаалалтынхан нулимас асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Энэ үед АНУ-ын армийн нисдэг тэрэгнүүд нам өндөрт нисэж байжээ.

 

Төв Америкийн дүрвэгчдийн цуваанд гэмт этгээдүүд, террористууд нуугдаж байгаа гэж үздэг ерөнхийлөгч Дональд Трамп армийн 9,000 орчим цэргийг АНУ-Мексикийн хил дагуу байрлуулаад байгаа.

Сар гаруй хугацаанд 4,000 орчим километр замыг явган, нүцгэн туулсан 5,000 шахуу дүрвэгч өнгөрсөн долоо хоногт Тихуанад ирсэн юм.

Тэдний ихэнх нь ядуурал, хүчирхийллээс зугтсан Хондурасчууд байна.

Сан Исидрогийн пост нь АНУ-Мексикийн хамгийн их ачаалалтай хилийн нэвтрэх хэсгүүдийн нэг тооцогддог бөгөөд өдөрт олон мянган хүн зорчдог байна.

 

Эх сурвалж: AFP