2020/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.47₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S26
13°
11:00
S26
16°
12:00
S26
18°
13:00
S26
19°
14:00
S26
20°
15:00
S26
21°
16:00
S26
21°
17:00
S26
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Отгонбаатар: Нийтийн тээврийн автобуснууд Даваа гарагт хэвийн явна

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шатахууны үнийн зөрүүнээс үүдэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийн 17 компани 5.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээснээс болоод Даваа гарагаас явах боломжгүй болсноо мэдэгдээд байсан билээ.

Тэгвэл нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар ирэх долоо хоногоос нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхонтой өчигдөр уулзсан. Шатахууны үнийн зөрүүнээс үүдэж алдагдал учирсан нь үнэн. Яг хэдэн төгрөг гэдгийг хоёр талаас суугаад тооцоолж байна.

Урьдчилсан байдлаар хувийн хэвшлийн 17 компанид 4.9, нийтийн тээврийн системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Тооцоо хийгдэж дуусахаар эцсийн байдлаар танилцуулна” гэлээ. 

x