Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ-ын дарга С.Баатаржав Интерполын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэж, амжилт хүсэв

ikon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Энэхүү хурлын үеэр Интерполын Ерөнхийлөгчөөр Ким Жонг Янг томилогдсон юм.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон Цагдаагийн ерөнхий газрын болон Интерполын төв товчооны дарга цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын шинэ Ерөнхийлөгч Ким Жонг Янгтай уулзаж, Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэн, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ