МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвхи чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгээ гардууллаа.
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар "Бид энэ хичээлийн жилээс Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан арваннэгдүгээр сарын 16-ны өдрийг "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох өдөр" болгон зарлах санаачилга дэвшүүлж байна" гэлээ.
МУИС-ийн захирлын тушаалаар оюутнуудад олгох тэтгэлгийн шалгуурыг тодорхой болгож, хамрах хүрээг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн Япон Улсын Мицибүши Юу Эф Жи корпораци, БНСУ-ын Апру Эф Жи сан, Бэй Жуны нэрэмжит тэтгэлгийг мөн гардууллаа.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам