Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Британий иргэн амьд ахуйдаа уран бүтээлээ хамгийн өндөр үнээр зарсан зураач боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Christie’s дуудлага худалдааны төв Британий зураач Дэвид Хокнигийн уран зургийг $90.3 саяар зарсан нь амьд ахуйдаа бүтээлээ хамгийн өндөр үнэд хүргэсэн тохиолдол болжээ.

Хокни нь “усан сангийн зураг” (pool painting) зурдгаараа алдаршсан хүн бөгөөд өчигдөр зарагдсан бүтээл нь “Portrait of an Artist” (Pool with Two Figures) гэсэн нэртэй.

 

Нас барахаасаа өмнө бүтээлээ хамгийн өндөр үнэ хүргэсэн өмнөх дээд амжилтыг 2013 онд “Balloon Dog” баримлаа $58.4 саяд зарсан Жэф Күн эзэмшиж байв.

 

Одоо 81 настай Хокни энэ бүтээлээ 1972 онд зурж байжээ. Британий иргэн боловч 1960-аад оны үед Калифорнид нүүж амьдрах болсон түүний бүтээлд Европ, Америкийн онцлог зэрэг шингэсэн байдаг гэж мэргэжилтнүүд дүгнэдэг.

 

Эх сурвалж: Associated Press