Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эммануэл Макрон: Америкийн холбоотон байна гэдэг нь хараат улс болно гэсэн үг биш

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Парисаас буцаж ирснийхээ дараа Европын холбоотон Франц улс, түүний ерөнхийлөгчийн талаар таагүй мэдэгдэл дараалан хийгээд байгаа.

Тэгвэл өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон анх удаагаа хариу мэдэгдэл хийсэн байна.

Тэр өчигдөр Шарль де Голль нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Түүхийн бүх үеүдэд бид холбоотон байсан. Тиймээс холбоотнууд бие биеэ хүндлэх ёстой” гээд Трампын мэдэгдлийг “Миний бодлоор дотооддоо улс төр хийж байгаа нь тэр байх. Тиймээс би түүнд улс төр хийх боломжийг нь олгох ёстой” гэж хэлжээ.

“АНУ бол манай түүхэн холбоотон, цаашдаа ч холбоотон байна. Бүх эрсдлийг хамтдаа үүрч, хэцүү бэрх үед хамтран ажиллах нь холбоотнуудын үүрэг. Гэхдээ холбоотон байна гэдэг нь хараат улс болно гэсэн үг биш” гэж Макрон цааш нь ярьсан байна.

Дональд Трамп Вашингтонд буцаж ирснийхээ дараа твиттер хуудсандаа NATO-гоос АНУ-ыг гаргана гэж бичин Европчуудыг сүрдүүлсэн ба дараа нь Франц улсыг дэлхийн хоёр дайны турш олигтой үүрэг гүйцэтгээгүй, Эммануэл Макроныг дотооддоо нэр хүндгүй байгаа гэх зэргээр шүүмжилж байв. Европын нэгдсэн армитай болох тухай Макроны санаа түүнийг бухимдуулсан гэдэг нь тодорхой байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today