Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Камбожийн Вант Улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл ХасБанканд зочилж туршлага судаллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 12
Сурталчилгаа

2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Камбожийн Вант Улсын Банк санхүүгийн байгууллагын төлөөлөл ХасБанканд зочлон, Банкны хэрэгжүүлж буй Тогтвортой Санхүүжилтийн тогтолцоо, ногоон бизнесийг дэмжих үйл ажиллагаа болон Нийгэм Байгаль орчины эрсдэлийг хэрхэн удирдаж буй байдал,  түүнчлэн ХасБанкны дэргэдэх Х.А.С. Холбоо ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж,  туршлага судаллаа.

Уг уулзалтанд ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо, Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайне Бойнинг, Иргэдийн банк хариуцсан захирал Г.Цэвэгжав нар болох холбогдох нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд  Камбожийн Вант улсын зочид төлөөлөгчид ХасБанкны хэрэгжүүлж буй Нийгэм байгаль орчны эрсдэлийн удирдлага болон Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөрийн үйл ажиллагааг өндөрөөр үнэллээ.

Камбожийн Вант Улсын төлөөлөгчдийн бүрэдлэхүүнд Санхүү эдийн засгийн яам, Байгал орчины яам, ТөвБанк, Банкны холбоо болон бусад томоохон банкны төлөөлөл багтсан байна.

ХасБанк нь Монгол Улсын тогтвортой өсөлт, хөгжилд үлгэрлэн манлайлан хувь нэмрээ оруулах зорилгоор тэргүүлэгч байгууллагын үүргийг Монголын Тогтвортой Санхүүжилтийн санаачлага, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч амжилтай бататгахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно.

 

Амьдралд – Ашид хамтдаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.