Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан чулуутад оршин суудаг 2-5 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

ikon.mn
2018 оны 10 сарын 31
Сурталчилгаа
 

Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Улаан-чулуутын хогийн цэг дээр өдөрт 30,000 тонн хог хаягдал очдог гэсэн албан бус мэдээлэл байдаг.

Тэрхүү цэг дээр суурин амьдардаг гэр бүлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй нь харуусалтай.

Хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний хорт хий, угаар ялгарч байдаг тус газарт сургууль, цэцэрлэгийн насны 1800 орчим хүүхэд бүртгэлтэй байна.

Эдгээр хүүхдүүдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамруулан жижигхэн ч гэсэн баярлуулах сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа.

TOMUJIN академиас санаачилсан Луужин төслийн зорилго нь Монгол улсын эрүүл ахуйгаараа хамгийн ноцтой аюулд байгаа цэгүүдэд эрүүл мэндийн хангамжийг түгээх зорилготой ба Нано Интернэйшнл компани нийгмийн хариуцлагын хүрээнд Луужин төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаа.

 

Энэхүү төслөөр Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар, Бадрал сангийн эмч, докторуудтай хамтран тус дүүргийн 18-р хороонд байрлах 253-р цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж, ханиад томууны дэгдэлт эхэлсэнтэй холбоотой томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эцэг эхийн сургалт зөвлөгөө байгууллаа.

 
 
 

Тус үйл ажиллагаагаар нийт 520 гаруй эцэг эхчүүд сургалт зөвлөгөөнд хамрагдаж, 400 гаруй хүүхдүүдэд үзлэг хийж, цаашлаад шаардлагатай эмчилгээнд хамруулах аж.

Нано интернэйшнл компанийн зүгээс дэлхийн шилдэг брэндүүд болох Lifebuoy брэнд, хүүхэд бүрийн дуртай 100% байгалийн гаралтай Агуша, Fruit-tella, бусад брэндээрээ ивээн тэтгэн үзлэгт хамрагдсан хүүхэд бүрд гарын бэлэг гардуулж нэгэн өдрийг бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндийн манаанд зогсож өнгөрүүллээ.  

Нано интернэйшнл компани нь жил бүр нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах, уриалан дуудах, нийгмийн хариуцлагатай олон ажлуудыг хийж нийгэмд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. Төслийг цаашид хэрэгжүүлэх TOMUJIN академийн Бид эрүүл Монголын ирээдүйн зүгт сайн үйлсийн аянд дахин хувь нэмрээ оруулан ажиллахад таатай байгаагаа дурдлаа. 

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.