Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА-ны байранд хугацаа нь дууссан жолооны үнэмлэхний материал авч, түр үнэмлэх гаргаж байна

ikon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Тээврийн цагдаагийн албаны /Хуучнаар Замын цагдаагийн алба/ нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болж байна. Өдөрлөг тус албаны төв байранд 15.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэдийн хувьд жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой болон бэлэн бус торгуультай холбоотой асуудлаар хандах нь их байгаа тул дээрх асуудлаар хандаж буй иргэд Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа, цээж зураг зэрэг холбогдох материалуудтай ирж үйлчилгээ авах шаардлагатайг анхаарууллаа.

ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар мэдээлэл хүргэх, Голомт банкнаас иргэдэд үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: ТЦА