Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгчийг засварлаж байсан хөвдөг зогсоол живжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хөлөг онгоцонд засвар үйлчилгээ үзүүлэх зориулалттай Оросын хамгийн том хөвдөг зогсоол өчигдөр гэмтлийн улмаас живж, дээр нь ажиллаж байсан дөрвөн ажилчин эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тухайн үед уг зогсоолд ОХУ-ын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч “Адмирал Кузнецов”-ыг байрлуулж, ээлжит засвар үйлчилгээг нь гүйцэтгэж байжээ. Баруун хойд Оросын Мурманкс хотод болсон энэ ослын улмаас зогсоолын өргөгч кран нурж унахдаа “Адмирал Кузнецов”-ыг цохиж, эх биед нь том нүх гаргасан байна.

80,000 тоннын даацтай ПД-50 аварга байгууламж нь ОХУ-ын хамгийн том, дэлхийн хамгийн том зогсоолуудын нэгт тооцогддог.

Цахилгааны богино холболт үүссэний улмаас зогсоолын ус шахагчууд ажиллагаагүй болсноор аварга байгууламж богино хугацаанд усанд автан живж эхэлжээ.

Тухайн үед хөвдөг зогсоол дээр 70 орчим хүн ажиллаж байсныг аварсан байна. Тэднээс дөрөв нь хойд туйлын хүйтэн усанд бээрч, эмнэлэгт хүргэгджээ.

1991 оноос ашиглаж эхэлсэн “Адмирал Кузнецов” нь одоогоор ОХУ-ын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч, бас хамгийн том хөлөг онгоц юм. Тус хөлөг нэг дор 40 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг тээвэрлэх багтаамжтай.

 

Эх сурвалж: Russia Today