Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Засгийн газар биш УИХ тарах хэрэгтэй

ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцлоо. Бид түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хөтөлж олон нийтэд хүргэдэг билээ. 


УИХ тарах асуудлаар

Одоогийн УИХ бүлгийнхээ буюу намынхаа шийдвэрийг гаргадаг. Маш боломжтой санал хувилбаруудыг гаргаад УИХ-д бариад орохоор эсэргүүцдэг. Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч гэж жижгээр хараад байх шиг байна.
Би ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа АТГ-ын даргыг ажлаа өг эсвэл сайн ажилла, оффшор бүсэд байгаа мөнгийг оруулж ир гэсэн. 49 хоногийн хугацаа өгсөн. Тэр хугацаанд офшор бүсээс 4.5 сая доллар л орж ирсэн. Энүүгээрээ ажил хийсэн гэж хуураад байх шиг байна.
Утаа гамшиг боллоо, онц байдал зарлая, төсвийн мөнгөөр утаатай холбоотой шахаа хийдэг ажлыг зогсоо гэсэн. Зарлаагүй.
60 тэрбумтай холбоотой ээлжит бус хурал зарла. Нэг тийш болгохгүй бол монголын нэр хүнд гадаад орчинд асуудал үүслээ. Төрийн сандлаа зараад мөнгө босгоод сонгууль хийчдэг юм байна гэдэг нийтлэл Вашингтон постын нэгдүгээр нүүрэнд МАН биш Монгол улсын нэрээр гарсан. Хурал хийсэнгүй.
Засгийн газрыг огцруулахаар дараагийн засаг гарч ирээд асуудлуудыг сайжруулахгүй, дахиад өөр  хэлбэрээр гаргаад ирэх магадлал өндөр байгаа юм. УИХ тарах хэрэгтэй. 
ЖДҮ-ийн зээлүүдийг УИХ-ын гишүүд, тэдний гэр бүл хамаатан садан авсан асуудал дээр УИХ ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр болгоомлол үүсч байгаа. Яагаад гэвэл МАН-ын бүлгийн олонхын шийдвэрээр монгол улсын ирээдүйг балласан шийдвэр гаргаад байвал яах юм.
Ийм зүйлүүд давтагдаад байгаа учраас энэ УИХ цаашдаа ажиллах боломжгүй болсон нь тодорхой боллоо гэдэг зүйлийг УИХ-ын даргад өгсөн. УИХ-ын дарга ямар хариу өгөх юм болдоо.
УИХ гэнэт засраад маргаашаас янзын болноо гэдэгт би лав итгэхгүй байна. УИХ тарах байлгүй дээ. Яаж ийм байдалтайгаар цааш үргэлжлэх вэ.

УИХ тарахгүй бол би өлсгөлөн зарлах уу, суулт зарлах уу. Өлсгөлөн зарлаж Монгол Улсыг дэлхийд шившигтэй болгохуу гэдгээ АТГ, прокурорт хэлсэн дуугарахгүй л байна лээ.

10 жилийн өмнөх шиг хөдөө орон нутаг маань гишүүдийг тойрог дээрээ юм хийсэнгүй гэж санал өгөхөө больчихсон шүү. Энэ хүмүүс тэгш эрх, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсыг л нэхдэг болчихсон.

Эдийн засгийн нөхцөл байдал, ХАА-н салбарыг дэмжих асуудлаар

Нүүрсний үнийн өсөлт бууралтаас монголын эдийн засаг хамаардаг. Их сайхан ажиллаад, Ч.Хүрэлбаатар гэдэг мундаг хүн сангийн сайд болонгуут эдийн засаг сайжирсан юм биш.
2008-2012 онд С.Баяр, С.Батболд Ерөнхий сайд байх үед эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан. Энэ үед нүүрсний үнэ 210$ байсан. Харин 2012 оноос Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуут нүүрсний үнэ унасаар 44$ -т хүрсэн. 2016 он болонгуут нүүрсний үнэ эргээд өсчихсөн.
Бид энийг харж даган баясах биш анализ хийх ёстой. Яагаад эдийн засаг 17 хувь өсөхөд иргэдэд очоогүй вэ? Ерөөсөө зэс, нүүрсний үнэ буюу түүхий эдийн үнийн өсөлттэй л холбоотой.
Сая Европын айлчлалаар явахад ерөнхийлөгч, ерөнхий сайд нар ирээдүйн 15-30 жилийн эдийн засгийн өсөлт бууралт хямралын талаар ярьж байна.  Бид нар өнөөдөр юу ярьж байна?
Ганцхан нүүрснээс хамааралтай биш олон тулгуурт эдийн засаг байх ёстой. ХАА гэж маш том салбар байна. 26 сая малтай байхдаа бид нар аж үйлдвэрийн комбинаттай байсан. Одоо малын тоо 60-80 сая боллоо. Яагаад аж үйлдвэрийн комбинаттай байж болдгүй юм бэ.
2019 оны төсөв дээр УИХ-ын дарга 10 хувь хэмнэе гэж уриалж байна. Ерөнхийлөгчийн хувьд 15% болгоё гэж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хувьсгал хийнэ гэж гарч ирсэн юм чинь 20% хэмнээд хувьсгал хийчих гэдэг үгийг УИХ-ын индэр дээрээс монгол хэлээр хэллээ.
Ерөнхийлөгч ингэж хэллээ. Би хувьсгал хийх гэж байгаа хүн юм чинь тэгье гээд эдийн засгийнхаа тоо руу орох ёстой. Энэ хэмнэсэн мөнгөөрөө ХАА-ын салбараа босгочихоожээ. Нүүрсний үнэ унахад энэ салбар чинь бид нарын ирээдүйг аваад явна.
Ингэх юм бол урд хөршөөс хамааралтай түүхий эд буюу хэдхэн ченжээс хамааралтай байдаг эдийн засгаа экспортод чиглэсэн аж үйлдвэр болгочихно. Судалгааг нь би ХАА-н сайд байхдаа хийчихсэн. Тав дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байна гэж одоогийн Ерөнхий сайдад хэлсэн.
Энэ их ноосыг яах ёстой юм. Янз бүрээр хэлүүлээд байдаг Чингис бондын мөнгөнөөс ХАА-н салбарт тодорхой хэмжээгээр очсон байна. Даавуугаа хийгээд сурчихсан байна. Дэлхийн стандартад нийцсэн номерийн утаснуудыг гаргаж чаддаг болчихсон байна. Одоо тогтвортой зах зээл л хэрэгтэй. Тогтвортой зах зээл байгаа тохиолдолд тогтвортой ажлын байр бий болно. Ийм зүйлүүдийг энгийн хүнтэй ярихад бүгд ойлгодог.
Бид нар энэ жижигхэн хонхортоо жижигхэн бодоод жижигхэн сэтгээд байгаагаас хамаг юм болоод байна. Дэлхий харж байгаа гэдгийг манай УИХ-ын гишүүд мэддэг болмоор байна.
2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал авсан. Ямар амлалт өгсөн бэ гэхээр Иргэдээ ядуурлаас аварна, Эдийн засгаа хямралаас гаргана, Эх орноо өрнөөс салгана, Төрийн дампуурлыг засаж тэгш журамт баян хүчирхэг монголыг цогцлооно... Цагийн зүү талыг заачихлаа. Энэ амлалт харагдахгүй байна.
Гишүүдийн мөнгө буюу Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад 1 саяас эхэлсэн. Одоо 8 тэрбум болчихсон. Гэрлийн хурдаар өсдөг нэг зүйл байгаа нь энэ гишүүдийн мөнгө гэдэг зүйл. Тойрогтоо зар гээд өгдөг мөнгө. Тойрогтоо зар гээд өгч байна гэдэг чинь тэр гишүүн тэр мөнгөөр амаа таглуулж байна л гэсэн үг.
Гадны хүмүүстэй уулзаад манайд хөрнгө оруул, ардчилсан нээлттэй орон гээд ярихлээр танай авлигын индекс ийм өндөр байхад мөнгөө бариад очдог тэнэг бизнесмен байхгүй шүү дээ гэдэг.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг чинь нэн чухал асуудал. Өнөөдөр манай ДНБ 14-15 тэрбум ам.доллар байна. Гадны нэг томоохон компанитай л адилхан. Энийг бид нар томруулж байж энэ ажилгүйдэл ядуурлаасаа гарна.
ХАА-ийн биржийн захирлаар Гаалийн гэх Баатар ярилцлага өгсөн байна лээ. Монголын ноолуурын үнийг хятадын гурван ченж сууж байгаад л тодорхойлдог гэж байна. Одоо мах тийм болчихсон. Арьс шир тийм болчихсон. Энэнээс гарах шийдвэрийг 64 гишүүнтэй олонх болчихсон юм бол нэн тэргүүнд шийдээд байж болдгүй юмуу.
Гурван мундаг хүн байна. Хөдөлмөрийн баатар Хурц гуай уул уурхайн амьд архив. Энэ хүнээс МАН-ынхан зөвлөгөө авах ёстой. Мөн П.Дамдин гуай аж үйлдвэрийн комбинатыг босгосон түүхэн хүн. Энэ бүтээн байгуулсан хүмүүсээс асуух хэрэгтэй.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлтэй холбоотой асуудлаар

Намайг ХАА-ын сайд байхад ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулж өгдөг байсан.Хувийн банк зээл олгодог шалгуураараа ЖДҮ-н зээлүүдийг олгодог байсан. Үүнд сайд нөлөөлөх боломжгүй. Энэ бол эрүүл схем байсан. Гэтэл энэ УИХ гарч ирээд хууль гаргаад ЖДҮ-н зээлийг сайдын мэдэлд өгчихсөн.
Ерөнхий прокурор АТГ-ын дарга хоёрыг дуудаад ЖДҮ-н зээлтэй холбоотой мэдээллийг сошиалаас аваад байна. Бодитой мэдээлэл өг гэсэн. УИХ-ын гишүүн 10-аад гишүүн зээл авсан нь баталгаатай гэсэн мэдээлэл өгсөн. Маргааш надад албан мэдээлэл өгнө гэсэн. 
Би өөрөө итгээгүй л дээ. Нэр бүхий гишүүнээс тэрбум төгрөг үнэхээр авчихсан юм уу гэж асуусан. Би авсан. Бүгдээрээ л авдаг ш дээ гээд нөгөөдүүл рүүгээ заагаад сууж байна. Нэрийг нь хэлээд яахав. 
2-3 удаа УИХ-д сонгогдчихсон гишүүн ЖДҮХСангийн зээлийг авсан байна. 
Хоёр, гурван гишүүн нийлээд ЖДҮХСангаас нэг, нэг тэрбум төгрөгийн зээл авч гурван тэрбум болгоод, Банк бус санхүүгийн байгууллагаар хүүлээд байна гэсэн мэдээлэл жил хагасын өмнө яригдаж байсан. Итгээгүй. Тэрбум төгрөгөө бэлнээр авчихаад, зуун мянга, сая гэх зэргээр бага, багаар ББСБ руугаа хийдэг юм байна. Ингэхээр хэн хийгээд байгаа нь мэдэгддэггүй байна. АТГ үүнд цаг их үрж байгааг хэлсэн.
ЖДҮХСангаас зээл авсан гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой юм байна лээ. Хэрэг үүсгэнэ гэсэн. 
ЖДҮ-ийн санд их төсөл ирдэг. Миний орчин, тойрныхон, найзууд байраа барьцаанд тавьчихлаа, мөнгийг нь төлж чадахгүй байна гээд ирдэг. Хашаа, байраа барьцаалаад ганзганд ч юмуу Солонгос явж ирээд авч чаддаггүй. Үүнээс болж гэр бүл салалт, архидалт гардаг. ЖДҮ нь ийм нөхцөлтэй байхад ИХ-ын гишүүд урдуур нь дайраад байж болохгүй. Хээв нэг.

Хотгор шанагийн орд

Сэтгүүлч та нар Солонгост очоод баримт цуглуулаад мэдээлэл бэлтгээд гаргаад тавьчихсан байхад АТГ гэх бүхэл бүтэн алба яагаад энэ асуудлыг гаргаж ирж тавьдгүй юм бэ? Ажлаа хийж чадахгүй юм бол ажлаа өгөх л хэрэгтэй.
Ертөнцийн мухарт байгаа, дэд бүтэцгүй уурхайг ашиглаад олборлох боломжгүй. Дэд бүтэцгүй ордыг Солонгос байтугай Монгол хүн ч бэлгэнд авахгүй. Уурхай гэдэг чинь дэд бүтэцтэй байх ёстой, борлогдох боломжтой байх ёстой.
Яг энэ асуудлаар Солонгосын Ерөнхийлөгч байсан хүн 15 жилийн ял авсан. Хотгор шанагын уурхай чинь нэг хэсэг нь байхгүй юу. Хөөн хэлцэх хугацаа дууссан гэдгээр энэ хэргийг хаачихсан. Ийм юмнууд сангийн сайд хийгээд явж байна гэдэг бол байж болохгүй. АТГ хөдлөхгүй бол Би одоогийн Солонгосын шинэ ерөнхийлөгчид захиа бичнэ. Манайд Солонгостой холбоотой уурхай байдаг. Хөөн хэлцэх хугацаа дууссан гээд энэ хүмүүс нь сайд дарга хийгээд яваад байна. Энэ талын мэдээллийг өгнө үү… АТГ-ын даргын өмнөөс л ажил хийх гээд байна шүү дээ.
Энэ нөхцөл байдал чинь бид нарыг муухай харагдуулаад байна, бид нарын ирээдүй бүрхэг байна гэсэн үг. 

Төмөр зам

Бид 1949 оноос хойш төмөр зам бариагүй. Би Зам тээврийн сайд байхдаа сая 2010 онд анх удаагаа УИХ-д төмөр замын бодлогыг оруулсан. Энэ үед Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Маш тодорхой амьд гэрч байгаа. Одоо УИХ-ын гишүүн. Бодлого батлуулчихаад төмөр замаа эхлэхэд мөнгийг нь өгөөгүй, ингээд 2012 оны сонгуультай холбогдсон. Дараа нь бид хоёр ярихад манай намын бүлэг дээр Баттулгын нэр хүнд өсөж байна мөнгийг нь битгий өг гэсэн байсан.
Дараагийн Засгийн газарт би ХАА-н сайд болсон. Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан. Ерөнхий сайд нар бүх юмыг мэдэж байгаа асуух хэрэгтэй.
Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км замыг барих ТЭЗҮ хийгдсэн байсан. Алтанхуягийн Засгийн газар 200 сая орчим ам.долларыг хуваарилсан. Ингээд бүх ажил зогссон. Гэрчүүдээс нь асуугаарай. Үндсэндээ нэг тэрбум доллараар баригдаж дуусах төсөл байсан.
Надад төмөр замын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээгүй. Гансүх дээр төмөр замын хэрэг үүсээд 3 жил болж байна. Хэрэг нь хаагдаагүй.
Надад Сайншандын аж үйлдвэр барих, Монголд хүнсний ногоогоо 100% өөрсдөө боловсруулах гэсэн инээд, инээдтэй юм байсан. Энэ чинь хэрэг биш юм чинь яахийн. Баахан хүн барьж аваад хорьсон. Ерөнхий прокурор мэдэж байгаа. Асууж болно.
Би дандаа амьд гэрчтэй юм ярьж байна. Би сонгуулийн өмнө гудамжинд байсан иргэн Баттулга байсан. Хэрвээ тийм их мөнгө идчихсэн бол дор нь барина. 
Сайд өөрөө бүтээн байгуулалтад ордоггүй юм. Гүйцэтгэлийг нь хянаад, банкнаас мөнгө нь гардаг схем байдаг.
Ерөнхийлөгч болонгуутаа би зориудаар А.Гансүхийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар тавьсан. А.Гансүх хуульч, хонгилоор орсон хүн. Хонгилоор ороод үзнэ гэдэг чинь бид нарын дайсан хэн бэ, Монголыг хөгжүүлдэггүй бодлого хэн бэ гэдгийг харсан учраас томилсон. Өөрөө ярих байх. Би Гансүхэд итгэдэг.

Авлига, шударга ёс

1937 онд Онцгой комисс гэж байгуулж байсан. Шүүх хурал хийхгүйгээр онцгой эрхтэй байсан. Энэ хар хуудсыг давтаж болохгүй. АТГ-ын дарга мөрдлөгөө явуулна, прокурор нь хянана. Энэ бол үнэт зүйл.
Сая доллартай шүүгчийг АТГ мөрдөөд, прокурор хянаад баримтаар нотлоод шүүхээр оронгуут би зарлиг гаргана.
Хүрэлсүхэд Шинэ Засгийн газраа уул уурхайн лицензгүй хүмүүсээр бүрдүүлэхийг захисан.
Баян хоосны ялгаа сүүлийн 20 жилд хэт их болсон. Энэ нь шударга бус байдлыг өөгшүүлчихлээ.
Мөнгөтэй хүн юу ч хийж болно гэдгийг сонгуулиар, сайд болж байгаагаар харуулаад байна. Ийм зүйлүүд бөөгнөрчихлөө.
65-ын бүлгээр АТГ-ын дарга сонгогдчихоод эргээд тэдэн рүүгээ довтлоход хүнд байдаг байх хүнийхээ хувьд.
Монгол Улсаа бодоод хэрэг хийсэн хүмүүс байвал ил болгоод прокурортоо танилцуулаад, эргээд танилцуул гэж ярьж байна.
С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хориход надаас зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрөл авах ёсгүй. Надад мэдээлэл л өгнө.
Салхитын алт, мөнгөний ордын асуудлаар Ван гэдэг хятад, Ян гэдэг хятадтай муудалцаад Монголын шүүх цагдаа, прокурорынхныг талцуулсан нь үнэн. Генерал хүн нэг талд нь үйлчлээд явж байгаа.
Бодит мэдээлэл учраас иргэддээ хэлж байна. Үүнд УИХ-ын гишүүд анхаарах ёстой байтал махаа зулгааж яваа ЖДҮ-ийн зээлийн урдуур оочер дайрч авч байна гэдэг давхцаад бухимдал үүсгээд байна.