Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Огцрох өргөдөл өгсөн зүйл байхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал огцрох өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэлд гарчээ.

Энэ талаар өөрөөс нь асуухад "Тийм юм гэж юу байхав дээ. Хулгай хийж худал хэлсэн биш. Зохион байгуулалттай дайрч байх шиг байна. Миний болон миний гэр бүлийн ажил, амьдрал түмний нүдэнд ил байгаа. Нууж хаах юу ч байхгүй" гэсэн хариулт өглөө.

Тэрбээр ЖДҮХСангаас аавынхаа авсан зээлд миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Миний аавын Хүннү ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө хэмээн мэдэгдээд байгаа билээ.