Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХсангаас зээл авсан гишүүний эрхийг түдгэлзүүлэхийг шаарджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

 Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын зарим гишүүн зээл авсан нь баримтаар тодорхой болоод байгаа билээ.

НИТХ дэх АН-ын бүлгээс дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад:

Хамаарал бүхий компанидаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авч, албан тушаалын гэмт хэрэг үүсгэсэн танхимын гишүүдээ чөлөөлөх саналыг УИХ-д оруулах, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, олгосон зээлийн хөрөнгийг буцааж төлүүлж татвар төлөгчдийн хохирлыг барагдуулахыг шаарджээ.

Мөн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтны даалгавраар зээл олгосон сангийн холбогдох удирдлагуудад хариуцлага тооцох ёстойг шаардлагадаа дурдсан байна.

ШААРДЛАГУУД: /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/