Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тэрбишдагва: Оюутолгойн ажлын хэсгийн гишүүдээс санал авчихвал УИХ-д танилцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Уг ажлын хэсэг энэ оны есдүгээр сарын 25-нд дүгнэлтээ УИХ-д танилцуулахаар товлоод байсан ч өнөөдрийг хүртэл чимээгүй байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодууллаа. 

-Өнөөдөр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн хуралдаанаар болсон. Энэ ажлын хэсгийн ажлын явж хэр байна вэ? 

-Ажлын хэсгийн 13 гишүүнээс хоёр нь яваад 11 гишүүнтэйгээр ажиллаж байна. Тэр 11 гишүүний төлөөлөл зургаан гишүүн өнөөдөр хуралдаж санал бодлоо солилцсон. Ажлын хэсгийнхэнд зун ажилласан санал дүгнэлтээ гаргаад өгсөн. 

Тайлан дүгнэлтэд нууцлалын зэрэглэлтэй материалууд бий. Мөн Оюутолгой компаниас дутуу ирүүлсэн ганц хоёр зүйл байгаа. Ерөнхий ажлууд бол болчихсон.

-Тэгвэл ойрын хугацаанд ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулна гэж ойлгож болох нь ээ? 

-Энэ долоо хоногт бид санал дүгнэлтээ нэгтгэнэ. Гишүүдийн саналыг авчихвал дараагийн долоо хоногт ажиллаад, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д танилцуулна гэж найдаж байна

Ажлын хэсэг дотор таван дэд ажлын хэсэгтэй. Эдгээрийг таван Төрийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Дэд ажлын хэсэгт судлаачид, эрдэмтэд, намуудын төлөөлөл, нам бусчуудын төлөөлөл, эдийн засагчид, төрийн албанынхан зээрэг олон хүн багтаж чглэл чиглээлээ ажиллаж байна. Дэд ажлыг хэсгүүдийн дүгнэлт наймдугаар сард гарчихсан. Одоо бол бусад гишүүдийнхээ саналыг авах  нэгтгэх л дутуу байна.