Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Авьяаслаг Монголчууд" шоуны гитар "уйлуулсан" оролцогч

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 22
iKon.MN

Монгол TV-ийн "Авьяаслаг Монголчууд" шоуны өчигдрийн дугаарт ОХУ-ын Эрхүү мужаас ирсэн 60 настай оролцогч уяртал гитар тоглосон нь онцлог байлаа.

Тэрбээр Монголын 90-ээд оны урлагийн хит болсон дуунуудыг тоглож, шүүгч П.Анужин, Г.Ундармаа нарыг бүжиглүүлээд, дуулуулаад авсан.

Оролцогч Александр Сага "Алтан зул", "Унаган хайрын дуу" зэрэг аяыг тоглосон юм.

Түүний үзүүлбэрийг сонирхуулж байна.

ВИДЕО: 

Авьяаслаг Монголчууд шоуны нэг онцлог бол аль ч насны хүн, ямар ч үзүүлбэрээр орж болдог гэдгээрээ давуу талтай. Хэрвээ та өөрийгөө үнэхээр авьяастай гэж бодож байгаа л бол Монголд хүчээ аваад байгаа энэхүү шоуны тайзыг зорин, юу чаддагаа харуулах боломжтой. 

"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагчаар О.Энх-Эрдэнэ шалгарч 100 сая төгрөгийн шагналыг авсан билээ.