Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хайлаастыг Дарь-Эхтэй холбох замын ажил үргэлжилж байна

ikon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг болох СБД-ийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.

Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 101 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгджээ. Үлдсэн 4 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дуусжээ.

 
 
 
 

Харин цахилгааны шугам, цэвэр усны шугамын шилжүүлэг, 2 уулзварт гэрлэн дохио суурилуулах, авто замын гэрэлтүүлгийн угсралт, борооны ус зайлуулах далд шугам болон авто замын барилгын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Тус авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 1м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байх юм.

Энэ зам нь хотын төвийг тойрсон гол гудамж зам байх ба ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх ач холбогдолтой юм.

Авто замын барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар