Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Рональду хүчингийн хэрэгт холбогдсонд санаа зовж байгаагаа Nike илэрхийллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэгт тооцогддог Криштиану Рональдугийн нэр холбогдсон хүчингийн хэргийг АНУ-ын хуулийнхан энэ долоо хоногт шалгаж эхэлсэн юм.

Кэтрин Майорга хэмээх эмэгтэй 2009 онд Лас Вегасын зочид буудлын өрөөнд түүнд хүчиндүүлсэн тухайгаа саяхан Германы Der Spiegel сэтгүүлд дэлгэсэн байна. 2010 онд Рональдугийн бие төлөөлөгчид түүнд $375,000-ыг төлж, гомдол гаргахгүй байхыг шаардаж, дарамталсан тул хэрэг дарагдсан гэнэ.

Эмэгтэйн мэдүүлгийн дагуу Лас Вегасын цагдаа алдарт тамирчны хэргийг дахин шалгаж эхэлсэн байна.

Тэгвэл Рональдутай сурталчилгааны томоохон гэрээ байгуулсан АНУ-ын спорт хувцасны Nike компани өчигдөр уг дуулианд “санаа зовж байгаа”-гаа илэрхийлээд “нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болсон“-оо мэдэгджээ.

2003 оноос эхлэн Рональдутай хамтран ажиллаж эхэлсэн Nike 2016 онд түүнтэй $1 тэрбумын дүнтэй гэрээ байгуулж байв.

Тус компанийн мэдэгдэл нь хэрвээ хэрэг бишдвэл хөлбөмбөгийн одтой байгуулсан гэрээгээ цуцалж болзошгүй гэсэн дохио болж байна.

Одоо 33 настай Рональдуг Италийн Ювентус клуб өнгөрсөн зун $132 саяын үнээр Реал Мадридаас шилжүүлж авсан юм.

Ювентус клуб дээрх дуулиантай холбоотой мэдэгдэл гаргахдаа Рональдугийн ур чадвар, хичээл зүтгэлд сэтгэл хангалуун байгаа бөгөөд бараг 10 жилийн өмнө болсон гэгдэж байгаа хэрэг явдал түүнд хандах хандлагыг нь өөрчлөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press