Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим зочид буудлын ОД, жуулчны баазын зэргийг нэмжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэхүү тэмдэглэлт өдрөөр Монголын хөтөч тайлбарлагчдын холбоотой хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хамруулан “Хотын аялал”-ыг зохион байгуулж байгаа аж.

Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй олон улсын стандартыг ханган ажиллан ажилладаг зарим зочид буудлын од, жуулчны баазын зэргийг нэмжээ. Үүнд:

  • "Холидэй Инн" зочид буудал 5 одны зэрэглэл
  • "Рамада Улаанбаатар Сити Центр" 4 одны зэрэглэл
  • "Роял Хаус"зочид буудал 4 одны зэрэглэл
  • "Хүннү Палас зочид буудал 3 одны зэрэглэл
  • "Дээдэс" зочид буудал 3 одны зэрэглэл
  •  "Сэлэнгэ" амралт цогцолбор 2 цэцэг зэрэг
  • "Цагаан булаг" жуулчны бааз 2 цэцэг зэргийг тус тус ханган батламжаа гардан авлаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар