Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн яармагийн үеэр ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиг баримжаа олгох зөвлөгөө үнэгүй өгнө

ikon.mn
2018 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо” ТББ, “Монголын Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ-уудтай хамтран 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэлтэй 2,300 гаруй ажлын байранд ажил хайж байгаа ажлын туршлагагүй залуучуудыг холбож өгөхөөс гадна салбартаа тэргүүлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир "Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэж заасны дагуу тус хуулийн хэрэгжилтийг хангахаар төрийн болон төрийн бус байгууллагуудыг уриалахад энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн зорилго оршиж байна.

“Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл дээр тулгуурлан зохион байгуулах аж.

Мэргэжлийн байгууллагуудаас ажлын туршлагагүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгнө.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар