Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймгийн 42-р тойрогт 17,000 хүний сонгох эрхийг хязгаарлаж буйд МАХН санал нийлэхгүй байна

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол Улсын дээд шүүх нь улс төрийн намуудын дүрэм мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын хуультай нийцэж буй эсэхийг шалгаж, баталдаг дүрэмтэй байдаг аж.

Үүний дагуу Монгол Ардын Хувьсгалт нам өнгөрсөн долдугаар сард болж өнгөрсөн ээлжит бус чуулганаараа баталсан дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулгыг дээд шүүхэд өгч, хянуулсны эцэст өчигдөр буюу 24-ний өдөр баталж, хөтөлбөрийг бүртгэж авсан талаар мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Шинэчлэн найруулсан дүрэм болон мөрийн хөтөлбөрийг хууль ёсны дагуу баталсан нь цаашид улс төрийн хариуцлагатай хүчин байж, Монголын ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахад чухал юм. Бид мөрийн хөтөлбөртөө монгол хүнийг байгалийн баялагтаа эзэн болгож, төрийн бодлого болон үйл ажиллагааны гол асуудал болгон чухалчилж тавигддаг болох том зорилтыг бид дэвшүүлээд байна.

Мөн ардчилсан зарчмыг хэрэгжүүлж, Монгол Улсын төрийн тогтолцоо болон үйл ажиллагааг шударга болгоход илүү анхаарч ажиллах боломж, нөхцөл бүрдэж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хууль Ц.Шаравдорж “ Шинэчилсэн мөрийн хөтөлбөрийг манай намын нийт 1,019 гишүүн 100 хувийн эв нэгдэлтэйгээр баталсан. Энэ нь манай намын түүхэнд бичигдэхээр онцгой үйл явдал болж өнгөрсөн.

Шинэчлэн баталсан дүрмээр МАХН-ын гишүүд, дэмжигчдийн сахилга хариуцлагыг урьд өмнө байснаас дээшлүүлж, илүү эв нэгдэлтэй байж үйл ажиллагааг явуулах болно” гэдгийг онцоллоо.

Шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрөөс гадна ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй ажлыг дурдлаа. Тухайлбал, Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг дахин явуулах ажлыг мөн зохион байгуулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэц болон УИХ-д хүргэх болно. Тус аймагт нийт 17,000 гаруй сонгууль өгөх насны иргэд байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийн сонгох эрхийг хязгаарлаж буйд МАХН санал нийлэхгүй байна. Мөн дээд хуулийг Монголын ард түмнээр хэлэлцүүлэх ажлыг эрчимжүүлэх болно гэдгээ илэрхийлэв.