Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN

НҮБ-ын байрны хурлын танхимд

09:00 цагаас “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт болно. Зөвлөгөөнд Япон, Индонез, Хятад, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон бусад орнуудын төлөөлөгчид оролцоно.

 Блью Скай зочид буудлын Даймонд танхимд 

09:00-12:00 цагийн хооронд Блью Скай зочид буудлын Даймонд танхимд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно.

Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд 
 
09:00 цагаас 
Монгол улсад хорт хавдарын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор "Шугаман хурдасгуурт суурилсан хорт хавдрын туяа эмчилгээний дэвшилтэт тeхнологи" олон улсын хурал болно.

47-р сургууль дээр

10:00 цагаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургуулийн Эрүүл мэндийн хичээлийн явцтай танилцана.

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд
 
10:00 цагаас
 “Монгол, ОХУ, Сибирийн бүс нутаг, Казахстан, Болгар, Беларусь улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал болно.

MN-Мэдээллийн төвд
 
11:00 цагаас 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийн талаарх хэвлэлийн хурал болно.

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт

11:00 цагаас “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” аяныг санаачлан хэрэгжүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.

Хүчит шонхор зах дээр

11:00 цагаас Нийслэлийн цагдаагийн газраас "Хүчит шонхор" зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөрлөг зохион байгуулна.

Театрын музейд 
 
12:00 цагаас Театрын музейд Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Сүхбаатарын талбайд 
 
13:00 цагаас Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна.

Монголбанкны Б байрны Ёслол хүндэтгэлийн өргөөнд

15:00 цагаас Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал болно.