Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Pepsi брэндийг Монголд үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК 10 нас хүрлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон алдарт Pepsi ундааг анхлан эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хүртээл болгосон “Жи Эн Бевережис” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой өнгөрсөн даваа гарагт тохиолоо. Тус компани 2008 оны есдүгээр сард АНУ-ын ПэпсиКо Интернэшнлтэй хамтын ажиллагаагаа эхлүүлснээр дэлхийд алдартай брэндүүдийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын үнээр хэрэглэгчиддээ хүргэж эхэлжээ.

Олон хүчтэй тоглогч бүхий ундаа үйлдвэрлэлийн өрсөлдөөнтэй салбарт шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүнээр онцгойрох зорилготой “Жи Эн Бевережис” ХХК одоогийн байдлаар Pepsi, Lipton Ice Tea, Mountain Dew, Sting, 7Up, Mirinda гэсэн зургаан брэндийн бүтээгдэхүүнийг гурван төрлийн савлагаатайгаар үйлдвэрлэж, нийт 40 гаруй бүтээгдэхүүнийг Монгол орон даяар 10,000 гаруй харилцагчиддаа амжилттай нийлүүлж байна. Мөн POSTMIX машинд зориулсан 20 летрийн савлагаатай 4 төрлийн BIB сиропыг ПэпсиКо Интернэшнл корпорацийн тусгайлсан жор, технологийн дагуу үйлдвэрлэж, KFC, Burger King зэрэг Монголын томоохон сүлжээ түргэн хоолны салбаруудад нийлүүлж байгаа аж.

“Жи Эн Бевережис” ХХК 2017 оны 8-р сард ОУ-ын FSSC 22000 стандартыг авснаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сертификаттай Монгол улсын хоёр дахь үндэсний үйлдвэрлэгч компани болжээ.

Түүнчлэн хэрэглэгчиддээ эрүүл хүнс хүргэх зорилгын хүрээнд бүтээгдэхүүнүүдийнхээ сахарын хэмжээг шат дараатай бууруулж байгаа талаар тус компаниас мэдээлсэн юм. Тухайлбал, 2018 оны зургаадугаар сард Pepsi Black хэмээр сахаргүй, ичлэггүй цоо шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ Mirinda Orange ундаа болон Липтон ногоон цайны сахарын хэмжээг 31-45 хувиар бууруулжээ. Үндэсний үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК ирэх жилүүдэд Mountain Dew, Pepsi, 7Up ундааны сахарын хэмжээг 50 хүртэлх хувиар бууруулахаар төлөвлөж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.