Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX MONGOLIA 22 дахь салбараа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 19
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт RE/MAX-чуудын үйл ажиллагаа өдөр бүр өргөжин тэлсээр…

Харилцагч, хэрэглэгчдийнхээ хүсэл мөрөөдөл, итгэлийг өндрөөс өндөрт өргөх зорилготойгоор өдөр бүр хамтдаа хөдөлмөрлөж олон улсын болон Монголынхоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг холбож гүүр болон  ажиллаж буй RE/MAX-чууд 22 дахь оффисоо Улаанбаатар хотын төв талбайн баруун талд Express товерт нээлээ.

 

Хамтдаа ББСБ с бизнесийн гараагаа эхэлж үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, энэ үеийн шилдэг залуусын төлөөлөл Эрдэнэбилэг, Мөнхзул захирлууд RE/MAX с албан ёсоор франчайз эрхээ авснаас хойш 9 сарын дараа ийнхүү брокер оффисоо албан ёсоор нээж байна. Их зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өөрийн карьераа илүү өндөр түвшинд хүргэх зорилготой, бүтээлч, удирдагч, шинийг бүтээгч залууст RE/MAX өөрийн бизнесийг RE/MAX тай хамт эхлүүлэх боломжыг олгодог билээ.

Хэдийгээр хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, гадны хөрөнгө оруулалтыг татахад боломж нь одоогоор нэн таатай биш хэдий ч Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбохын тулд одоогийн байдлаар 29 брокер оффис 450 гаруй агентуудтай энэ компани олон зүйлийг хийж хөдөлмөрлөсөөр байгаа юм.

Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотод 20 гаруй ажил тансаг зэрэглэлийн зах зээлд амжилттай ажиллаж буй , дэлхийн шилдэг 100 үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтний нэг REALTOR Ноён Ёши Такита нээлтийн үеэр хүрэлцэн ирж хэлсэн үгэндээ Монгол улс Азийн зүрхэн талд орших жижиг боловч хурдтай хөгжиж буй орон , Монголд дахь энэ удаагийн айлчлалаараа  миний хувьд олон сургалтыг мэргэжилтнүүдэд зохион байгууллаа, RE/MAX чууд өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нь үнэхээр бахаршууштай гэж хэлсэн юм.

Төв талбайн баруун талд Express Tower-т байрлах RE/MAX Express оффист та бүхэн тухлан саатаж үл хөдлөх хөрөнгийн талаархи бүхий л мэдээ мэдээлэл, зөвлөлгөөг авах боломжтой.

Сүнс хамтлагийн дуучин Лхагва тэргүүтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээл, урлаг соел, амжилтаараа олонд танигдсан олон залуус та бүхнийгээ угтан мэндчилж мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгөө олоход тань туслах болно.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Express Tower, 301 тоот

Утас: 7007-7000

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.