Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганхуяг: 2018 оны эцэст 1,072 хувьцааг амь оруулж, иргэн бүрт ногдол ашиг тараана

ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэнэс Таван Толгой ХК -иас олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/549418408827442/

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХХК Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэн байгаа. Энэ ажлыг эхлүүлснээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж байна.

Энэ хүрээнд 4 том ажил хийгдэнэ. 8 үе шаттай ажлын 5 дахь дээр явж байгаа. Олон улсын зөвлөх авах олон улсын тендерүүд зарлагдсан байгаа. 

Компанийнхаа дэргэдэх орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулна. Өнөөдөр нэр дэвшүүлэх ажлыг эхэлнэ. Зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, 3 дэд хороотой ажиллана. Анх удаа бизнесийн байгууллага тэр дундаа төрийн өмчид аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг байгуулж байгаа нь энэ. Зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулна. "Ажилд урьж байна" буланг цахим хуудастаа байнга ажиллуулж байгаа. Компанийн нээлттэй сонгон шалгаруулалтаар зар явуулна. Бүх сонгон шалгаруулалт ил тод явагдана. Нийгэмд үүссэн хардлагыг арилгахын тулд нээлттэй байна.

Өмнө нь хувийн өмч, төрийн байгууллагуудад ч байгаагүй жишиг юм шүү.

Нүүрс худалдан авагчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулна. Дараа нь байгууллагуудтай хийсэн гэрээг ил болгоно. Өнөөдрийг хүртэл 173 борлуулалтын гэрээ байгуулсан байдаг. Борлуулалтын гэрээг 3 хэлбэртэй болгож байгаа. Хуучин зөвхөн шууд гэрээ байгуулах хэлбэр байсан. Энэ нь хэвээрээ байна, гэхдээ улам сайжруулж байгаа. 

Хоёр дахь нь шинэ гарц нээж, бий болгоно. ОХУ-руу шинэ гарц бий болгож, Владивостокоор дамжуулан нүүрсээ борлуулна. Ингэж байж худалдан авалт тасралтгүй явагдах боломж бүрдэнэ. 

Гурав дахь нь нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгож, хамтран ажиллаж борлуулж байгаа.

Хагас жилд 1.19 их наяд борлуулалтын орлого хийсэн. Бүтэн жилд 1.2 их наяд орлого хийх ёстой. Тэгэхээр бид аль хэдийн төлөвлөгөөгөө давуулсан байна. 

"Эрдэнэс таван толгой" ХК 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Одоо цэвэр ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байна. Компани санхүүгийн хувьд эрчимтэй өсч байна. 

2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1,072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт ногдол ашиг тараана. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч тараана. 

Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Энэ маягаар ажлууд эрчимтэй явагдаж байна. Цаашид энэ ажлуудаа улам идэвхжүүлнэ. Засгийн газраас бидэнд чиглэл өгсөн. Өнөөдөр бид 9.5 сая тонн борлуулаад байна. Бид дахиад 4 сая тонн нүүрс борлуулах хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар 9 сая тонн нүүрс олборлосон. 

Компани нээлттэй  шилэн, ил тод болж байгаа" гэв.