Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Халаалт хэзээ ирэх вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өвөлжилтийн бэлтгэл ажлын засвар үйлчилгээнүүдээ хийж дуусгажээ. Орон сууцны халаалтыг 9 дүгээр сарын 15-наас өмнө, аж, ахуйн нэгж албан байгууллагуудынхыг 10 дугаар сарын 1-нээс өмнө өгөхөөр ажиллаж байгааг мэдээллээ.

Харин залгахад бэлэн болсон шугамууд дээрээ дулаан авах хүсэлтээ гаргасан хэрэглэгчид тоолуураар дулааныг нь өгч эхэлжээ.

Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд хүсэлтээ гаргасан цэцэрлэг, сургууль, орон сууц, аж ахуйн нэгжүүд нийтдээ 117 газрыг дулаанд холбосон байна.

Хэрэглэгчид дулаанаа авах гэж 9 дүгээр сарын 15-ныг хүртэл хүлээх шаардлагагүйгээр хүссэн үедээ дулаанаа тоолуураар авч бас дулаанаа хэрэглээгээрээ багасгаж ч болох аж.

2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд гэрээгээр 2,397 хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгжийг дулаанаар хангахаар төлөвлөжээ.