Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын тэрбумтан хүчингийн хэрэгт сэжиглэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятадын онлайн худалдааны хоёр дахь том платформ JD.com-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Ричард Лю АНУ-д бизнес аялалаар явах үедээ гэмт хэрэгт сэжиглэгдэж, Миннесотагийн цагдаагийн газарт саатуулагдсан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд тарсан юм.

Харин саяхан Миннеаполис хотын цагдаагийн газар түүнийг нэгдүгээр зэрэглэлийн хүчингийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгааг мэдээлжээ.

Хэрвээ тэрбумтан гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал 30 хүртэл жил шоронд хоригдох ял сонсох юм.

Лю цагдаагийн газраас суллагдаж, Мягмар гарагийн өглөө Бээжин дэх компанийн төв байрандаа ирснийг хэвлэлүүд олж мэдээлжээ.

Уг мэдээлэл тарсны дараа JD.com-ийн хувьцааны үнэ АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр сүүлийн 19 сарын доод хэмжээндээ хүрсэн байна.

Ричард Лю нь $9.4 тэрбумын хөрөнгөтэй, Хятадын тэрбумтнуудын 18 дугаарт жагсдаг гэж Форбс сэтгүүл үнэлжээ.

JD.com нь Алибабагийн гол өрсөлдөгчид тооцогддог онлайн худалдааны томоохон платформ юм.

 

Эх сурвалж: South China Morning Post