Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны үнэлгээ хэсэг хугацаанд $1 их наядын босгыг даваад буцлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Apple компанийн зах зээлийн үнэлгээ $1 их наядыг давж, АНУ-ын түүхэнд анхны тохиолдол болж байв. Тэгвэл өчигдөр онлайн худалдааны Амазон компанийн нэгж хувьцааны үнэ $2,050.50 хүрэх үед зах зээлийн үнэлгээ нь $1 их наядыг хүрээд хэсэг хугацааны дараа эргээд буужээ.

Ингэснээр Амазон нь Apple-ийн дараа энэ хэмжээнд хүрсэн хоёр дахь Америк компани болж байна.

Хэдэн минутын дараа Амазоны хувьцааны үнэ $10 орчмоор буурч, үнэлгээ нь $990 тэрбум орчимд тогтсон юм.

Харин энэ үед Apple-ийн зах зээлийн үнэлгээ $1.1 их наяд орчимд тогтвортой байжээ.

Морган Стэнлигийн шинжээчид 2017 оны арваннэгдүгээр сард Амазоныг 2018 оны сүүлээр их наядын босгыг давна гэсэн таамаг дэвшүүлж байв.

Ингэхдээ Амазоны онлайн худалдааны бизнесийг $600 тэрбум, cloud-computing бизнесийг $270 тэрбум, Prime гишүүнчлэлийн хөтөлбөрийг $70 тэрбум, зар сурталчилгааны бизнесийг $55 тэрбумаар тус тус үнэлж байжээ.

 

Эх сурвалж: Quartz