Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“ИРГЭН ТӨСӨЛ” -д оролцохыг урьж байна

ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
 

 

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төвийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 80 сургууль дээр “Иргэн төсөл” хэрэгжүүлэх тул ЕБС-ийг оролцохыг урьж байна.


 

“Иргэн төсөл” нь сурагчид өөрсдийн тулгамдсан асуудлыг тодорхойлон, нотолгоо баримтад тулгуурлан төрийн бодлогод нөлөөлөх замаар асуудлыг шийдвэрлэхэд суралцах явц юм. Иргэний боловсрол, түүх, нийгмийн ухааны болон анги удирдсан багш нар “Иргэн төсөл”-ийн сургагч багшийн сургалтад хамрагдаж өөрийн сурагчдад уг аргачлалыг заан анги эсвэл багаар тодорхой асуудлыг сонгон авч ажиллаж, асуудлыг оролцооны аргаар шийдвэрлэж сурна.

“Иргэн төсөл”-ийн хамрах хүрээ, хугацаа

Өнгөрсөн хичээлийн жилд “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлсэн сургуулиуд үргэлжлүүлэн ажиллахаас гадна энэ хичээлийн жилд Хөвсгөл, Дундговь, Булган аймгийн ЕБС –ийг оролцуулахааар төлөвлөж байгаа бөгөөд 2018 оны 9 сард багтаан сургуулийн сонгон шалгаруулалтыг хийнэ.  

“Иргэн төсөл”-д хэрхэн бүртгүүлэх вэ?

“Иргэн төсөл”-д оролцох хүсэлтэй хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг болон мэдээллийн хуудсыг бөглөн Иргэний Боловсролын Төвд шуудангаар эсвэл cce.baterdene@gmail.com хаягаар 2018 оны 9-р сарын 28-ний дотор ирүүлнэ үү.

 

Холбоо барих:  Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Автозамчдын гудамж, Хасвуу Плаза, 1-р давхар 102 тоот (1-р төрөх эмнэлгийн зүүн урд талд,Сэлбэ голын баруун эрэгт ), Иргэний Боловсролын Төв 

Утас: 313619

Байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cce.mn/.www.facebook.com/cce.mongolia линкээр орж авна уу.

Төслийн удирдамж, мэдээлийн хуудсыг ЭНД ДАРЖ татаж үзнэ үү!