Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн Наадмын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Японы Рикако Ике хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Японы усанд сэлэлтийн тамирчин Рикако Ике Азийн Наадмын хамгийн үнэ цэнэтэй тоглогч (MVP-Most Valuable Player) шагналыг өчигдөр хүртлээ.

18 настай Ике энэ удаагийн наадамд 6 алт, 2 мөнгөн медаль зүүсэн юм. Тэрээр Азийн Наадмын MVP шагналыг хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна.

Азийн Наадмын түүхэнд ганцхан Хойд Солонгосын буудлагын тамирчин Со Гин Ман 1982 оны Делигийн наадмаас 7 алт, 1 мөнгөн медаль зүүсэн амжилтаар Икегийн урд бичигдэж байгаа юм.

Икегийн хувьд алтан медаль зүүх бүртээ дээд амжилт тогтоож байснаараа онцлог ажээ. Тэрээр Жакартад ирэхийнхээ өмнөхөн Pan Pacific Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, 2 мөнгө, нэг хүрэл медаль зүүгээд байв.

Нэг Азийн наадмаас хамгийн олон алтан медаль зүүсэн анхны эмэгтэй тамирчин Икегийн амжилт өөр сонголтгүйгээр MVP болоход хүргэсэн гэж Азийн Олимпийн Зөвлөл мэдээлжээ.

MVP шагналд цом болон $50,000 дагалдаж байна. Ике усанд сэлэлтийн тэмцээнээ дуусмагц Япон руу буцаад байсан ба MVP болсноо өчигдөр мэдээд Индонезид буцан иржээ.

Одоо түүнд Токио 2020 Зуны Олимпийн наадамд амжилт гаргах үүрэг ноогдож байна.

 

Эх сурвалж: Reuters