Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

88 насны босгыг даваад байгаа Уоррен Бафетын 13 сургааль

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу наймдугаар сарын 30-нд манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Бафетын нас сүүдэр 88 хүрсэн байна.

“Омахагийн зөнч” хочтой нэрт хөрөнгө оруулагч $77 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийн дөрөв дэх баян эрхэмд тооцогдож байгаа юм.

Ингээд Уоррен Бафетын хэлсэн үгнүүдээс шилдэг 13-ыг нь онцлон хүргэж байна.

  • Муу хүнтэй сайн наймаа хийнэ гэж байдаггүй
  • Өөрөөсөө илүү хүмүүстэй нөхөрлө. Хамтрагчдаа өөрөөсөө илүү сайн зан чанартай хүмүүсээр сонговол чи тэр зүгт өөрчлөгдөнө
  • Чиний авьяас чадвар, хичээл зүтгэлээс үл хамааран зарим зүйлд цаг хугацаа шаардлагатай байдаг. Жишээ нь чи хэчнээн олон эмэгтэйг жирэмслүүлсэн ч сарын дотор хүүхэдтэй болж чадахгүй шүү дээ.
  • Нэр хүндийг 20 жилийн турш бүтээдэг бол унагахад 5 минут л хангалттай. Хэрвээ чи үүнийг ухаарвал юмсыг өөрөөр хийдэг болно.
  • Би ажил дээрээ байхдаа өдөржин уншихаас өөр зүйл хийдэггүй.
  • Усанд хэн нүцгэн сэлж байсныг чи далайн түрлэг эхлэхэд л мэдэх боломжтой.
  • Гоц гойд үр дүнд хүрэхийн тулд гоц гойд зүйлтэй зууралдах шаардлагагүй
  • Бүгдийн хошуурч байгаа юмнаас болгоомжилж, бүгдийн болгоомжилж байгаа юмыг сонирхох хэрэгтэй
  • Би амжилтаа хэдэн хүн намайг хайрлаж байгаагаар хэмждэг
  • Би өөрийгөө баян болно гэдэгт үргэлж итгэлтэй байсан. Би үүнд ганц хором ч эргэлзэж байгаагүй
  • Хэрвээ чи хүн төрөлхтний азтай 1 хувьд багтаж байвал үлдсэн 99 хувийнхаа төлөө ажиллах өртэй болсон гэсэн үг
  • Үнэ бол чиний төлдөг мөнгө, үнэ цэнэ бол чиний авч байгаа зүйл
  • Пуужин зохион бүтээгч шиг мэдлэгтэй байх албагүй. Хөрөнгө оруулах нь 160 IQ оноотой хүн 130 IQ оноотой хүнээ ялдаг тоглоом биш.

 

Эх сурвалж: Business Insider