Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд бороотой

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Өнөөдөр, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ /2018-08-29 14:39 цагийн мэдээлэл/:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд   6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, өмнөд хэсгээр 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сарын 31-нээс есдүгээр сарын дөрвөн хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд зарим газраар, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-нд  баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 9 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.