Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Турк сургуулийн захирал Вейсэл Акчай НҮБ-д хандаж, хамгаалалт хүсжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн сард тагнуулын байгууллагынханд хулгайлагдах гэж байсан гэгддэг Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсэл Акчай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарт (UNHCR) хандаж, яаралтай хамгаалалт хүссэн байна.

2018 оны наймдугаар сарын 24-нд Акчайн өмгөөлөгчийн бичсэн захидалд Туркийн эрх баригчид түүнийг хууль бусаар авч явах нь тодорхой болсон тул яаралтай арга хэмжээ авч, хамгаалж өгөхийг хүсжээ.

Долдугаар сарын 27-нд түүнийг Улаанбаатар дахь гэрийнх нь гаднаас баривчилж, тусгай нисэх онгоцоор авч явахыг завдсан боловч UNCHR болон Монголын засгийн газрын шийдвэртэй алхмын үр дүнд аврагдсан тухайгаа уг захидалд бичсэн байна. Гэвч өнгөрсөн хугацаанд Акчайгийн гуравдагч улс орон руу зорчих хоёр удаагийн оролдлогыг Монголын эрх баригчид зогсоосон нь түүнийг Турк улсад хууль бус замаар шилжүүлэгдэх эрсдлийг нэмэгдүүлж байна гэжээ.

Үүнээс гадна долдугаар сарын 27-нд болсон Акчайг хулгайлах оролдогыг мөрдөн шалгах ажлыг Монголын эрх баригчид зогсоож, хэргийг хаасан тухай мэдээлэл авсан нь байдлыг улам эрсдэлтэй болгож байгааг өгүүлсэн байна.

Эдгээр шалтгаануудын улмаас НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарт хандаж Вейсэл Акчай болон түүний гэр бүлийг гуравдагч улс оронд аюулгүй зорчих боломжийг яаралтай хангаж өгөхийг хүсжээ.

 

Эх сурвалж: Stockholm Center for Freedom