Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

10 мянган инээмсэглэл төсөл эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 27
Сурталчилгаа

-Дэлхийн боловсролын жишгийг Монголд нэвтрүүлэх ажлыг хувийн хэвшил эхлүүллээ-

Бага ангийн сурагчдад нурууны ачаалалд тохируулсан ачаа үүрүүлэхгүй бол насаараа бөгтөр болох, нуруу нугасны өвчлөлтэй болох эрсдэлтэй. Мөн орой үдшийн цагаар гэрэлтүүлэг багатай гудамжаар явдаг хүүхдүүд аваар осолд орох эрсдэл ч бий. Энэ бүх эрсдэлээс сэргийлэн, судалгааны үндсэн дээр захиалгаар хийлгэсэн 10 мянган ширхэг цүнхийг өчигдрөөс эхлэн зорилтот бүлгийн сурагчдад тарааж эхэллээ.

Энэ ажлыг банк санхүүгийн үйлчилгээний салбарт хэдийнээ 10 жилийн туршлагатай болсон “Нэт капитал” санхүүгийн группээс санаачлан, “10 мянган инээмсэглэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна.

 

Манай улсад жилд 40-50 мянган сурагч шинээр нэгдүгээр ангид элсэн суралцаж байна, харин ЕБС-ийн бага ангид нийт 140 гаруй мянган сурагч суралцаж байна. Тэгвэл “Нэт капитал” санхүүгийн группийн хамт олон банк санхүүгийн салбартаа анх удаа нийгмийн хариуцлагын томоохон төслийг эхлүүлж, гэрэлт ирээдүй, хүүхэд багачууддаа зориулан оюуны хөрөнгө оруулалт хийхээр ийнхүү гэрэлтүүлэгтэй, нурууны бөгтөрөөс хамгаалсан цүнхийг захиалан хийлгэж шинэ элсэгчдийн 5 хүүхэд тутмын нэгд нь иж бүрэн хичээлийн хэрэгслийн хамтаар бэлэглэж байгаа нь энэ юм. Төслийн нээлтийн үеэр:

1. Дэлхийн олон улс орнууд хүүхдийн эрхийг дээдэлж, ялангуяа бага болон дунд сургуулийн сурагчдын ялгаварлан гадуурхалтыг багасгах үүднээс жигдэрсэн хувцаснаас гадна жигдэрсэн цүнх хэрэгслийг тараадаг. Монголд энэхүү жишгээр анх удаа жигдэрсэн цүнх хэрэглэлийг хүүхдүүдэд бэлэглэж байгаа нь энэ юм.

 

2. Хуримтлалын ач тус“Нэт капитал” санхүүгийн группийн Чингэлтэй салбарын захирал Буянжаргал “Хуримтлал” сэдвээр лекц уншиж, АНУ-д гурван хүүхэд тутмын нэг нь өөрийн гэсэн хуримтлалтай, Австрали улсад ч мөн энэ жишиг байдагийг дурьдаад энэ хуримтлалаасаа хүүхэд мэргэжил эзэмших сургалтын төлбөр, машин, байр гэх мэт өөрийн ирээдүйн хэрэгцээндээ зарцуулдаг бодитой жишээнүүдийг ярив.

 

Харин Монголд 820 мянган айл өрхийн 20 хувь буюу дөнгөж 0,002 хувь нь хуримтлалтай үлдсэн 80 хувь хуримтлалгүй байгааэ Хэрэв энэ 80 хувиас 3 айл тутмын нэг хүүхэддээ сар бүр 20 мянган, эсвэл 50 мянган төгрөгийг хуримтлуулвал хангалттай хадгаламж орлого бий болно гэдгийг ярьж энэ талаарх 9 алхам хийх зөвлөгөөг хүргэлээ.

3. Мөрөөдлөө биелүүлцгээе. “Нэт капитал” санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Н.Ундрах: “Хүүхэд бүр томоор мөрөөдөх хэрэгтэй, мөрөөлөө биелүүлэхэд бидний хамгийн том зэвсэг бол “эрдэм-мэдлэг”. Эрдэм мэдлэгийг олж авахын тулд ихийг сонсож, ихийг үзэж харж, олж авсан мэдлэгээ бусаддаа хуваалцаарай гэдгийг уриалав. Монголын ирээдүй болсон бяцхан дүү нар минь: Хэзээ ч битгий мөрөөдхөө зогсоогоорой, үргэлж сониуч байгаарай, томоор мөрөөдөөрэй, мөрөөдөл дандаа биелдэг юм шүү” гэж хэллээ.

“10 мянган инээмсэглэл” төсөл нь хичээлийн шинэ жил эхэлж, айл бүр хүүхдийн бэлтгэл хангаж байгаа энэ үед нүдээ олсон бодит ажил болж байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байлаа.

ЧД-ийн 7 дугаар хорооны иргэн Б:

Би өөрөө багш мэргэжилтэй. “10 мянган инээмсэглэл” төслийн нээлтэнд 7 настай 2 дугаар ангид элсэн суралцах хүүтэйгээ хамт ирлээ. Багш хүний нүдээр харахад энэ төсөл нь нийгэмд дохио, сигнал өгсөн арга хэмжээ болж байна. Учир нь манай улсад нийгмийн амьдралын, айл өрхүүдийн түвшингийн ялгаа маш их болсон. Амжиргааны баталгаажих түвшингээс доош болон, дундаж айлын хүүхдүүдийн тухайд сурлаагадаа сайн байвч өмсөж байгаа хувцас, хэрэглэлээсээ болоод өөрийгөө нээж чадахгүй байх олон тохиолдлууд амьдралд байгааг би олж хардаг. Жигдхэн цүнх, хэрэглэлээр сурагчдыг хангах нь хүүхэд болгонд итгэл, ижил тэгш боломжийг олгож байгаа үнэхээр нүдээ олсон ажил байна.Хүүхдийн төлөө ийм буянтай ажил хийж, хичээлийн хэрэглэл бэлэглэхийн зэрэгцээ эцэх эхчүүд бидэнд мэдээлэл олгож байгаа “Нэт капитал”-ын хамт олонд баярлалаа.

ЧД-ийн 12 дугаар хорооны иргэн Ч:

Миний хувьд жирийн нэгэн ээж. Энэхүү төслийн нээлтэнд 2-12 насны 3 хүүхэдтэйгээ ирсэн. Манай дунд хүү энэ төсөлд хамрагдаж цүнх хэрэглэлээ авлаа. Цүнх нь гэрэлтүүлэгтэй гэр хорооллын хүүхдэд маш хэрэгтэйгээс гадна дотор нь бас усны сав, финал, дэвтэр хайч цавуу, харандаа баллуур бүгд байна. Хүүхдүүд маань ч баяртай байна.Эрэгтэй хүүхдийн цүнх бол дороо элэгдчихдэг, жил хүрэхгүй л урагдаад эхэлнэ. Бидний хүүхдүүдэд зориулаад хувийн хэвшлийн байгууллага ийм сайхан аян өрнүүлж, тусгайлсан цүнх хэрэглэл бэлэглэж байгаад маш их баяртай байна.

Дашрамд дурьдахад “10 мянган инээмсэглэл” аян Нийслэлийн 4 дүүргийн алслагдсан хороод болон Дархан, Эрдэнэт, Дорноговь аймгуудад хэрэгжих юм байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.