Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МҮЭХ-ноос мэдээлэл хийнэ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN

Корпорэйт Конвеншн Центрийн 5 давхрын Улаанбаатар хурлын танхимд

09:00 цагаас “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн болно.

НЗДТГ-ын "А" танхимд

10:00 цагаас НИТХ дахь АН-ын бүлгийн хурал болно. Хурлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно. Бүлгийн хуралд Нийслэлийн засаг даргын 4-н орлогч, Хотын ерөнхий менежер, харъяа байгууллагын удирдлагууд оролцоно.

ХНХЯ-ны 3 давхрын хурлын танхимд

10:00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цалингийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаар засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоосноор аль салбарынхны цалин яаж нэмэгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Төрийн ордонд

11:00 цагаас Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдана.

МҮЭХ-ны байранд

11:00 цагаас Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдээлэх шуурхай хэвлэлийн бага хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас "Сайн энергийн төв" ТББ-аас "Ub palace"-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

ГХЯ-ны мутрын түшээ танхимд

14:35 цагаас БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.