Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ОНЦЛОХ ЭШЛЭЛ: "Fuckup Nights Vol 11"-ийн зочид

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Танд очиж үзээгүй газар хэр их байна вэ? Очиж үзээгүй газруудаараа аялж, юм үзэж нүд тайлж, туршлага хуримтлуулах нь таны харах өнцгийг өөрчилж, бодол сэтгэлгээ тань тэлдэг.

Тэгвэл өчигдөр "FuckUp Nights"-ийн 11 дэхь удаагийн арга хэмжээнд бид бүхнээс хамаагүй олон газар очиж, янз бүрийн бэрхшээлүүдтэй нүүр тулж байсан хүмүүс ирж сонирхолтой түүхүүдээсээ хуваалцсан юм. Энэ удаагийн зочноор Альпинист, ОУХМ, Их Эмч Л.Баярсайхан, Интерьер Дизайнер Б.Энэрэл, Google Street View төслийг Монголд хэрэгжүүлэгч С.Нацагдорж, Олон улс судлаач, монгол бадарчин Ж.Золбаяр (Амай) нар оролцож залуучуудтай нэгэн оройг өнгөрөөлөө.

Зочдын ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэе:

 

Альпинист, ОУХМ, Их Эмч Л.Баярсайхан

"Намайг 10 жилд ангийнхан маань дэмий гонзгой гэж нэрлэдэг байсан. Учир нь би ямар ч спортоор хичээллэдэггүй, зүгээр л байж байдаг хүүхэд байсан."
"Бүтэн сайн өдөр бүр Богд уулаар 5 жил явсны эцэст, 47 насандаа Эверестийн орой дээр би зогсож байсан."
"Би бүх гарсан уулын орой дээрээ Монгол Улсынхаа иргэний үнэмлэх болон хоёр охиныхоо зургийг гаргаж зургаа авахуулдаг."
 

Интерьер дизайнер Б.Энэрэл

"Үүргэвчтэй аяллын талаар өмнө зөндөө сонсож байсан ч өөрөө явах гэхээр огт зориг хүрдэггүй байсан. Гэхдээ өнгөрсөн жил хамгийн сүүлийн төсөл дээрээ ажиллаж дуусаад л шууд үүргэвчээ аваад явчихсан."
"Хүн өөрийнхөө чадахгүй юмыг хүлээн зөвшөөрөөд явах хэрэгтэй, чадна гэж бардам загнах хэрэггүй санагдсан."
"Аялалдаа байр хоолны мөнгөнөс эхлүүлээд их мөнгө зарцуулсан ч аяллын дараа надад мөнгөнөөс их зүйл өгч, маш их зүйл сурсандаа огт харамсдаггүй."
 

 Google Street View төслийг Монголд хэрэгжүүлэгч С.Нацагдорж

"Одоо хаана ч очиход интернет байна, та бүхэнд зориулсан гоё газрууд байна, Монголоороо аялцгаа гэж уриалмаар байна."
"Говьд явж байгаад нэг замаар ороод төөрөх маягтай болоод явж байтал нэг хүүхэд худаг дээр сууж байгаа харагдаад очоод миний хүү энэ зам хаа хүрэх вэ гэж асуутал энд л хүрнэшд гэж хариулж байсан."
"Хөвсгөлд очсоны дараа морь уядаг шонгоо Хөвсгөлчүүд цэрэг гэж нэрлэдгийг мэдэж авсан."
 

Олон улс судлаач, монгол бадарчин Ж.Золбаяр

"Бадарчин хүн бүх эд хогшлоос татгалзаж, яваа газартаа ажил эрхэлж болдоггүй."
"Египет Улсаас гарч чадахгүй явж байхад Шарм эл-Шейх гэх жуулчдад зориулсан гайхалтай хотыг олж байсан."
"Израиль Ливаны дайны үеэр очиж сурвалжилга, тэмдэглэл хийж байсан. Манай улсад өмнө нь дайны бүсэд очиж тэмдэглэл хийсэн хүн байдаггүй."
"Намайг хүмүүс дэлхийг тойрсон, аялсан гэж ярьдаг үнэндээ би дэлхийг тойрч амьдарсан гэж хэлж болно."