Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: Долоодугаар сарын 1-31-нд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж сугалаандаа оролцоорой

ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долоодугаар сарын сугалааны тохирол энэ сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны долоодугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18,590, 200 мянган төгрөгийн азтан 1872, нэг сая төгрөгийн азтан 188, 5 сая төгрөгийн азтан 13, 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм. 

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн долоодугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой. 

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар