Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Францын цэцэрлэгт хүрээлэн хэрээнүүдээр хог түүлгэж сургажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хэрээг маш их ухаантай шувуу гэдэг. Тэгвэл Диснейлэндийн дараа ордог Францын томоохон цэцэрлэгт хүрээлэн тэднээр ажил хийлгэж сургажээ.

Тус улсын баруун Венди бүсийн Puy du Fou хүрээлэн нь Францын түүхийг харуулсан шоу, үзвэрүүдийг зохион байгуулдаг, аялал жуулчлалын чухал байгууламж юм.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Никола де Виллер хэрээний овгийн шувуу болох зургаан ширхэг турлиахыг жижиг хэмжээний хог түүхэд сургаад байгаагаа AFP агентлагт ярьжээ.

Тэд тамхины иш, хоолны сав зэрэг хогийг нэгэн хайрцагт авчран хийх бүрт нь хайрцагнаас тэдний дуртай амттанг автоматаар гаргаж өгдөг юм байна.

Виллер захирлын хэлж байгаагаар эдгээр шувууд нь маш ухаалаг, хүнтэй харилцах дуртай амьтад гэнэ.

Судлаачид хэрээний оюун ухааны чадавхийг батлан харуулсан нээлтээ байнга танилцуулж байдаг. Кэмбрижийн Их сургууль, Окландын Их сургуулийн судлаачид Шинэ Каледоний хэрээнүүдийг судлаад тэд хүнтэй адилхан модны мөчир, ургамлын хэсгээр багаж хийх арга, дизайныг ой ухаандаа хадгалж, дараа нь сэргээн хэрэглэж чаддагийг нээсэн юм.

 

Эх сурвалж: Quartz