Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрэлтүүлгийн 399 шонг тагтай болгожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгааг санаачлан эхлүүлсэн. Уг давалгаанд Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан нэгдсэн байна. 

 
 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өөрсдийн нөөц бололцоог ашиглан таг үйлдвэрлэж, Чингэлтэй дүүргийн 11 гудамжны 399 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгожээ. Үүнд:

  • Сүхбаатарын гудамж-7
  • Жуулчны гудамж-21
  • Их тойруугийн гудамж-51
  • Баруун сэлбийн гудамж-12
  • Энэбишийн өргөн чөлөө-40
  • Чингэлтэйн өргөн чөлөө-150
  • Бага тойруугийн гудамж-1
  • Лааганы гудамж-5
  • Хуульчдын гудамж-8
  • Галданбошигтын гудамж-60
  • Дамбын пост-44 шон гээд нийт 399 ширхэг гэрэлтүүлгийн шонг цахилгааны утас ил гарсан байснаас хамгаалж, тагтай болгосон байна.