Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар Сонгдо эмнэлэг тусгай олимпийн дэлхийн наадамд оролцох 15 тамирчныг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамрууллаа

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 8 сарын 3
СОНГДО зөвлөж байна

Улаанбаатар Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд МТОХ-ны оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулснаар тэдний эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх, өвчлөлийг эрт илрүүлэх, чанартай эмчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.

 

Тусгай Олимп нь спортын уралдаан, тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, урам дэм өгөх, бие бялдарыг эрүүлжүүлэх, тэднийг бидний адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй Олон улсын байгууллага юм.

Монголын Тусгай Олимпийн Хороо (МТОХ) нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, Олон улсын Тусгай Олимпийн хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ хугацаанд нийт 2000 гаруй тамирчин, 80 дасгалжуулагч багш, 300 орчим сайн дурын ажилтан, эмч мэргэжилтэн, 1500 гаруй эцэг эхийн төлөөллийг эгнээндээ багтаан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

2019 онд Тусгай олимпийн Дэлхийн зуны Наадам Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдах ба 170 улсын 7000 тамирчин спортын 36 төрлөөр өрсөлдөх юм. Энэхүү наадамд МТОХ-ноос нийт 28 тамирчин үүнээс Улаанбаатар хотын тусгай сургуулийн нийт 15 оюуны бэрхшээлтэй тамирчин оролцох бөгөөд тэд өнөөдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хэвлийн хөндийн эхо үзлэг хийлгэлээ.

Тусгай олимпийн нийт тамирчид, багш дасгалжуулагч, эцэг эх асран хамгаалагч нарын нэрийн өмнөөс Улаанбаатар Сонгдо эмнэлгийн удирдлага, хамт олон, эмч нартаа гүн талархал илэрхийлж байна.  

 

 

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.