Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Удахгүй нээгдэх дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүрний зургийг хиймэл дагуулаас буулгажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Удахгүй нээгдэх гэж байгаа Хятадын аварга том бүтээн байгуулалтын сансраас буулгасан зургийг өчигдөр үзүүлжээ.

Дэймос хиймэл дагуулын зураглалын компани Хонг Конг, Макао, эх газрын Жухай хотуудыг холбосон 55 км урт гүүрний гэрэл зургуудыг сошиал хуудсандаа нийтэлсэн байна. Далай дамнасан дэлхийн хамгийн урт гүүрт тооцогдох энэ байгууламжийг бүтээхэд 60 Эйфелийн цамхагтай тэнцэх хэмжээний ган хийц ашигласан юм.

Уг гүүр зургаан зорчих эгнээтэй, дөрвөн тунельтэй, тэдгээрийн нэг нь усан доогуур байрладаг, тулгуур болгож дөрвөн хиймэл арал далайд байгуулжээ.

Гүүрийг байгуулахад долоон жилийн хугацаа, $15 тэрбумын хөрөнгө зарцуулсан. Үр дүнд нь Хонг Конг, Макао, Жухай хотуудын хооронд зорчих хугацааг хоёр дахин бууруулсан байна.

Бүтээн байгуулагчид нь уг гүүрэнд 120 жил ашиглах баталгаа өгчээ.

 
 
 
 

 

Эх сурвалж: Deimos Imaging