Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Африкаас халуун агаарын урсгал ирж байгааг Испанийн цаг уурчид анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Лхагва гарагаас Ням гараг хүртэл хугацаанд Африкаас ирэх халуун агаарын урсгал Иберийн хойгийг нөмрөх тул хэт халалтаас болгоомжлохыг Испанийн цаг уурын байгууллага иргэд болон жуулчдад анхааруулжээ.

Өчигдрөөс эхлэн зарим газар агаарын температур Цельсийн 40 хэмийг давж эхэлсэн байна. Цаашлаад долоо хоногийн сүүлээр дээд тал нь 44 хэмд хүрэх төлөвтэй байгааг мэдээлжээ.

Үүнтэй холбоотойгоор Британийн цаг уурын алба өмнөд Европыг зорих иргэддээ хэт халуунд бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна.

Европ тивийн орчин үеийн түүхэнд бичигдсэн хамгийн их халалт 1977 онд Грекийн Афинд бүртгэгдсэн байдаг. Тухайн үед Цельсийн 48 хэм хүртэл халж байжээ. 

Тэгвэл Испанийн Кордоба мужид өнгөрсөн оны долоодугаар сард 47.3 хэм хүрсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian