Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

МУЗН-ээс үерийн гамшигт өртсөн 457 өрхөд мөнгөн тусламж үзүүлж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард орсон  хүчтэй аадар борооны улмаас олон газар үерийн гамшигт өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. 

Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгуудын үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон болон хохирол амссан айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхэлжээ.

Улаан загалмайн нийгэмлэгээс таван аймгийн 457 өрх тус бүрт 240 мянган төгрөгийг Хаан банкаар дамжуулан өнөөдрөөс олгож байна. Тодруулбал, Ховд аймгийн 187 өрх, Өвөрхангай аймгийн 21 өрх, Төв аймгийн 37 өрх, Сэлэнгэ аймгийн 30 өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж,  ариун  цэврийн болон гал тогооны иж бүрдэл, хөнжил, гудас, усны сав хүргүүлж байна. 

Мөн Баян-Өлгий аймгийн 200 өрх тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжаас гадна 205 өрх ариун цэврийн иж бүрдэл, 530 өрх гал тогооны хэрэгслийн багцын тусламж үзүүлж байгаа аж. 

Нийт 109 сая 817 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэх бөгөөд үерийн гамшигт өртсөн иргэд  тухайн оршин суугаа орон нутаг дахь Хаан банкны салбарт хандаж бэлэн мөнгөний тусламжаа авах боломжтой.